Попын хаан Майкл Жэксон 1988 онд Ниверландад эзлэн газар худалдан авч байжээ. Тэрээр 2005 онд бага насны хүүхдийг уруу татсан хэргээр шүүгдэж байхдаа тэндээс нүүсэн юм. Уг тансаг эдлэн газар, харшийн үнэ 50 сая доллар хүрнэ гэж үл хөдлөх хөрөнгийн шинжээчид үзэж байна. Лос Анжелесийн 130 бээрийн цаана байрлах эдлэн газар нь 2800 акр хэмжээтэй юм. Энэ газрыг Жэксон 2008 онд 23,5 сая долларын өрд тавьсан гэнэ. Тиймээс зарах ёстой гэдгээ нэхэмжлэгч тал гэдгээ илэрхийлсэн байна. Харин Жэксоны гэр бүлийнхэн амьд ахуй цагийнх нь дурсамж шингэсэн энэ газрыг зарах болсонд сэтгэл дундуур байгаа ажээ.


























































