Хятадын Жезян мужийн 44 настай оршин суугч Чен шээс нь цустай гарч, гэдэс нь хүчтэй өвдөх болсон тул эмнэлэгт хандсан байна. Гэтэл тэр үнэн хэрэг дээрээ эр хүн биш харин эмэгтэй гэдэг нь тогтоогдсоноор Чен болон эмч нар гайхшралд оруулжээ. Өвчтөнд үзлэг хийсэн эмч нар түүний өвчнийг сарын тэмдэг ирэхийн өмнөх өвдөлт хэмээн тайлбарласан байна. Гэтэл тэрбээр гарцаагүй бүсгүй хүн болох нь томограф болон генийн шинжилгээгээр батлагдсан гэнэ. Түүнд умай, өндгөвч байснаас гадна бэлгийн хромосом нь эр биш, эм буюу ХХ байжээ. Тэрбээр гэрлээд 10 гаруй жил болохдоо эр, эмийн ажилд ч, ер нь амьдралынхаа аль ч үед эмэгтэй гэсэн өчүүхэн мэдрэмж төрж байгаагүй хэмээн гайхшаа барж байгаа аж.
24tsag.mn

























































