БНСУ-ын Ерөнхий сайд Жонг Хунг Вон долоо хоног бүрийн бямба гаригийг “Иргэдтэй хамт” уриан дор өнгөрүүлдэг байна. Тэрээр энэ өдрийнхөө хүрээнд өчигдөр Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Жунгру дүүргийн гудамж талбайн цэвэрлэгчидтэй уулзжээ. Ерөнхий сайд өглөөний 07.00 -13.00 цаг хүртэл цэвэрлэгчидтэй хамт байх хугацаандаа хог шүүрдэхээс авахуулаад автобусны буудлуудын сурталчилгаанаас үлдсэн скочуудыг хуулалцжээ. Тэрээр Сөүл хотыг цэвэр, цэмцгэр байлгахад тэдгээр ажилчдын оруулж буй хувь нэмэр их байгаад талархал илэрхийлээд, тэднээс сонссон санал санаачлагыг дээд шатанд хэлэлцэнэ хэмээн амласан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)