Хятадын баруун өмнөд мужид 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлж 367 хүн амиа алдаж, 1300 хүн гэмтэж бэртжээ. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр 12 мянган байшин эвдэрч сүйрсэн ажээ. Газар хөдлөлт Юнан мужийн баруун хойд хэсэгт орших Венпинг сууринд болсон гэж Геологийн судалгааны төвөөс онцолсон байна. Энэ нь тус мужид сүүлийн 14 жилд гарч байгаагүй хүчтэй газар хөдлөлт боллоо гэж CCTV мэдээлэв. Газар хөдлөлт Киаожио, Жаотонд мөн хүчтэй мэдрэгдсэн байна. Хятадын Засгийн газар гамшигт өртсөн ард иргэддээ туслахаар 2000 майхан, 3000 эвхдэг, завь зэргийг илгээжээ.





