
Өчигдөр Украины Су-25 байлдааны онгоцыг Донецкийн салан тусгаарлагчид буудаж унагасан талаар Риа-Новости агентлаг мэдээлэв. Онгоцны сэг Донецкийн Енакиево, Макеевка хотуудын дундаас олдсон бөгөөд нисэгчийнх нь цогцсыг хайж байгаа ажээ. Украины батлан хамгаалах яам, аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Андрей Лысенко онгоцыг Оросын нутаг дэвсгэрээс хөөргөсөн пуужин сөнөөсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Орос-Украины хилийн шалган нэвтрүүлэх цэгийг хянахаар Европын аюулгүйн зөвлөл, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид ажиллаж эхэлжээ. Ажиглагчид цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл (4)