Либерит ажиллаж байсан Америкийн иргэн Эбола вирусын халдвар авч, Атланта дахь эмнэлэгт хүргэгджээ. Цус, биеийн шингэнээр дамжин халдварладаг Эбола вирус түгшүүрийн харанга дэлдэж байна. Өмнө нь Сьерра-Леонд ажиллаж байсан эмч өөрөө халдвар авч амиа алдсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцолсноор уг вирусаар өвчилсөн 1,323 хүний 729 нь нас баржээ. Өөрөөр хэлбэл, халдвар авагсдын 60 хувь нь нас бардаг гэнэ. Эболаг эмчлэх төгс аргыг эрдэмтэд нээж олоогүй хэдий ч вирусын тархалтыг зогсоох вакцин үйлдвэрлэсээр байна.
