Японы “Kyodo News” сонины мэдээлсэнээр ерөнхий сайд Шинзо Абегийн автомашин осолдож, гадаад хэргийн яамны 12 ажилтан хүнд гэмтэл авчээ. Ерөнхий сайд ойр дотны ажилтнуудаа дагуулж Бразилд айлчлах үеэр уг осол гарсан ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар осол шөнийн 01 цагийн орчимд Сао Пауло хотын хурдны зам дээр болсон байна. Абе сайд өөрөө гэмтэж бэртээгүй бөгөөд тухайн үед зочид буудал руугаа очихоор нийслэл Бразилаас Сао Пауло хотыг зорьж явжээ.
