
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийн эрх чөлөөг боомилсон шинэ хууль баталсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүртэж байна. Уг хуулиар 3000 ба түүнээс дээш хандалттай блогийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзээд бүртгүүлэх ёстой болжээ. Бүртгүүлээгүй блогийг 10-30 мянган рубль буюу 280-840 ам.доллараар торгоно. Мөн хилийн чанадаас ажиллуулж байгаа Орос хэл дээрх бүртгэлгүй блогийг бүгдийг нь хаах юм. Блогчдыг ийнхүү цензурдсанд олон нийт бухимдаж байна.
Сэтгэгдэл (5)