
Ирак, Сирийн газар нутаг руу дайрч буй исламын шашны хэт даврагчид гурван хотыг эзэлж, газрын тосны гол төвүүдийг хяналтандаа авчээ. Исламын шашинтнууд хэд хэдэн тулаанд ялалт байгуулж, Зумар, Синжар, Вана хотуудыг эзэлсэн байна. Зумар хот нь Иракийн дайны гол шалтгаан болсон газрын тос боловсруулах үйлдвэртэй тун ойрхон байрладаг. Тэд ийнхүү стратегийн чухал ач холбогдолтой газруудад хяналтаа тогтоосоор байна. Энэ хооронд Мосул Дамын ойролцоох Вана хотыг Засгийн газрын цэргүүд буцаан авахаар тулалдаж байгаа ажээ. Энд 72 метрийн өндөртэй Иракийн хамгийн том далан бий. Ойрхи Дорнодын бараг тэн хагаст ноёрхлоо тогтоосон хэт даврагчид хүчээ авсанаар олон жил автономит мужид харьяалагдаж, дарамтанд амьдарч байсан Курд үндэстнүүдэд ашигтай гэж ажиглагчид үздэг.