Хятадын худалдаачид дотуур өмдөнд ороосон тоорыг онцгой бэлэг болгон худалдаалах болжээ. Хятадын Qixi буюу Валентины баярыг тохиолдуулан ийм онцгой содон барааг худалдаалж эхэллээ. Уг баяр наймдугаар сарын 2-ны өдөр тохиосон байна. Худалдаачин Яао тооруудыг өөрийн гараар нэг бүрчлэн боосон бөгөөд хосуудад ихэд таалагдсан гэнэ. Хайрцгандаа 9 ширхэгтэй тоор тус бүр нь 80 долларын үнэтэй юм байна.

