
Афганы Кандахар хотод амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, ерөнхийлөгч Хамид Карзайн үеэл Хамшат Карзайг хөнөөжээ. Биедээ тэсрэх төхөөрөмж нуусан этгээд түүний гэрт нэвтэрсэн байна. Карзай исламын шашны Эид баярын үеэр зочдыг гэртээ хүлээн авч байсан гэнэ. Тэрээр ерөнхийлөгчийн менежер Ашраф Ганигийн удирдлага дор ажиллаж байв. Улс төрд нөлөөтэй байсан Карзайг ерөнхийлөгчид өш санасан хүн хөнөөсөн гэж цагдаа нар таамаглажээ. 2011 онд Хамид Карзайн төрсөн дүү Вали Карзайг гэрт нь хөнөөсөн юм.