Бразилын 20 настай жүжигчин, загвар өмсөгч Селко Сантебанес барби залуу болох гэж 48 мянган доллараар гоо сайхны хагалгаа хийлгүүлжээ. Тэрээр хамар, шанаа, эрүүндээ мэс хүргэж, цээжиндээ силикон шахуулсан байна. Тэрээр Кен хүүхэлдэйтэй адилхан царайтай болохыг мөрөөддөг бөгөөд 16 насандаа модель болох тэмцээнд оролцож, амжилтын гараагаа эхэлжээ. Селко Украины эмэгтэй барби Валерий Лукяановатай уулзаж, мөрөөдлийн хос болно гэдэгтээ итгэлтэй байна. Мөн гоо сайхны хагалгаа хийлгүүлээд зогсохгүй фитнессээр хичээллэж, турах зорилго тавьжээ.



Сэтгэгдэл (2)