
Бангладешийн 250 зорчигчтой усан онгоц хөмрөгдөж, живсэнийг эрх баригчид батлав. Уг хөлөг Бангладешийн төв хэсэгт орших Муншиганж суурингийн Падма мөрөнд осолджээ. Осол өнөө өглөө гарсан бөгөөд хэдэн хүнийг аварч чадсан, юуны учир хөмрөгдсөн зэрэг мэдээлэл ирээгүй байна гэж албаныхан мэдэгджээ. Цагдаагийн газрын дарга Тофаззад Хоссайны мэдээлсэнээр зорчигчдын дийлэнх нь сэлж амьд үлдэх боломжтой байсан ч занганд орж живсэн гэнэ. Аюулгүйн стандартыг зөрчиж, даац хэтрүүлэн явдаг Бангладешийн алс бөглүү нутгуудад усан онгоц осолдох нь нийтлэг үзэгдэл болжээ. Өнгөрсөн тавдугаар сард тус сууринд гарсан ослоор 50 хүн нас барсан юм.