
Австрийн хамгийн өндөр барилгуудын нэг “Donau City” цамхгийн цонхыг арчиж байсан хоёр ажилтан амь тэмцэж буй мөчийг энэ гэрэл зургаас харж болно. 48 давхар уг цамхгийн цонхыг арчихад зориулагдсан өргөгч тавцан гэнэт 45 градусаар хазайжээ. Ингээд ослын газар 30 гал сөнөөгч яаралтай ирж, ажилчдыг дороос тосон аварсан байна. Харин ажилчид хэдий хугацаагаар агаарт дүүжлэгдэж, амь тэмцсэн нь тодорхойгүй байгаа ажээ.

