АНУ-ын жуулчин Жеффри Фоуле Хойд Солонгосын Чонжин хотоор зугаалж байгаад шөнийн цэнгээний газрын угаалгын өрөөнд Библийн судраа мартжээ. Түүнийг олон нийтийн газар шашин сурталчилсан гэж үзэн баривчилжээ. Фоуле нь Огаяо мужид эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, нутгийн захиргаанд алба хашдаг нэгэн юм. Тэрээр Библийн судрыг халааснаасаа санаандгүй унагасан гэж тайлбарлаж байна. Харин Хойд Солонгосчууд ном халаасанд багтахааргүй том байсан гэж үгүйсгэв. Хэрэв Фоулег буруутайг тогтоовол эх орондоо эргэж ирэхэд тун хэцүү болох юм.
