
Оросын эрх баригчид орогнол хүссэн Украины 400 гаруй цэрэгт зөвшөөрөл олгосон байна. Украины зүүн бүс нутагт өрнөж буй хямралтай холбоотойгоор цэргүүд үүрэгт ажлаасаа татгалзаж, Оросоос орогнол хүсэх нь ихэсчээ. Ростовын хил хамгаалах албаны төлөөлөгч Василий Малаевын хэлснээр өнгөрсөн ням гаригийн шөнө Украины 438 цэрэг, 164 хилийн ажилтан Орос руу нэвтэрсэн байна. Оросын хилийн орчим дахь шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо майхан барьж амьдарч буй цэргүүд цөөнгүй байгаа ажээ. Оросын хил хамгаалагчид тэднийг хоол хүнс, ор дэрээр хангаж эхэллээ.
Сэтгэгдэл (5)