
Ливийн Бенгази, Триполи хотуудад тулаан үргэлжилж байх дундуур шинээр сонгогдсон парламент Тобрук хотноо анхны хуралдаанаа хийжээ. Энэ хооронд агаарын тээврийн гол замыг хяналтандаа авахаар Триполи хотын нисэх буудалд цэргийнхний тэмцэл өрнөж байна. Тодруулбал, Бенгазийн урван тэрсэлсэн генерал Халифа Хафтарын талынхан болон Исламист бүлэглэлүүд тэмцэлдэж байгаа ажээ. Зэвсэгт бүлэглэлүүд Засгийн газрын хяналтаас гарч, өрсөлдөөн ширүүссэн учир Ливийн Үндэсний Конгрессыг огцруулж, шинэ парламент сонгосон юм. Эрүүл мэндийн яамны мэдээлсэнээр гурван долоо хоногийн өмнө эхэлсэн зэвсэгт тэмцлийн уршгаар 200 хүн алагдаж, 1000 хүн шархаджээ. 2011 онд дарангуйлагч Муаммар Каддафийг засгийн эрхнээс түлхэн унагасны дараа энэ улсын дотоод байдал тогтворгүй болсон ажээ.