Дэлхийн банк Баруун Африкийн орнуудад харанга дэлдэж буй Эбола вирусаар халдварласан хүмүүст туслах санд 200 сая доллар байршуулжээ. Энэ мөнгийг Либери, Сьерра Леон, Гвинейн Засгийн газарт хандивлах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлсэнээр халдвар авсан хүний тоо 887 болжээ. Энэ хооронд Африкийн 35 орны удирдагчид Вашингтон хотноо хуралдаж, тархалтыг зогсоох асуудлаар ярилцаж байна.

