
Оскарын шагналт жүжигчин Сандра Буллокын нэг жилийн орлого 51 сая ам.долларт хүрч, Холливудын хамгийн үнэтэй жүжигчин болсон талаар Форбес сэтгүүл мэдээлэв. Өдгөө 50 настай тэрээр 2010 онд "The Blind Side" оскарын шагнал хүртсэн юм. Харин өнгөрсөн онд “Татах хүч” киноны гол дүрээрээ дахин оскарт нэр дэвшиж, чамгүй ашиг олжээ. Удаах байранд “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лауренс 34 сая долларын ашгаар багтжээ. Мөн 31 сая доллараар Женнифер Анистон, 19 сая доллараар Гвинет Пэлтроу зэрэг оддыг жагсаасан байна. Анжелина Жоли, Камерон Диаз нар 18 сая доллараар 2013 оны амжилтаа давтлаа.
Сэтгэгдэл (3)