Лондонгийн цамхагт дэлхийн нэгдүгээр дайны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Хэрмийг тойруулан олон зуун мянган намуу цэцэг тавьжээ. Намуу цэцгийг дайн, тулаанд амиа алдсан хүмүүсийг дурсах бэлгэдэл гэж үздэг. Өнгөрсөн зуунд болж өнгөрсөн хоёр удаагийн дайны хохирогчдыг намуу цэцгээр хүндэтгэсээр иржээ.

















