
АНУ-ын Иллиноис мужийн 68 настай иргэн дэлгүүрийн маханд санаатайгаар зүү хийдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр нэг жилийн дотор долоон удаан ийм үйлдэл хийсэн байна. Шүүхээс түүнд 250 мянган долларын торгууль ногдуулж, 10 жил хүртэлх ял оноохоор төлөвлөжээ. Дэлгүүрийн үхрийн махан дотроос зүү гарч ирсэн хэрэглэгчийн гомдлын дагуу энэ хэргийг шалгаж илрүүлсэн байна. Kамераар шүүж үзэхэд ажилтан 68 настай Даниэл Күүк санаатайгаар зүү хатгаж байгаа нь илэрчээ. Тэрээр “Би үнэхээр тэнэг зүйл хийжээ. Хэн нэгнийг хөнөөе гэж бодоогүй юм шүү” хэмээн ярьсан байна.
Сэтгэгдэл (2)