
Нью-Йорк хотын иргэн, 50 настай Дэн Перино мөрөөдлийн хосоо олохын тулд тун өвөрмөц арга хэрэглэж байна. Тэрээр шуудангийн хайрцаг, гэрлийн шон гээд хаана ч хамаагүй өөрийнхөө хар цагаан зургийг наагаад дор нь “Найз бүсгүй хайж байна” гэж бичдэг ажээ. Тэрээр хэдэн цагийн дотор зуу гаруй дуудлага хүлээн авдаг ч ихэнх нь тоглоом хийгээд өнгөрдөг байна. Хэн нэгэнтэй насаараа хамт амьдрахыг хүссэн тэрээр мөрөөдлийн хүнээ олохоос нааш энэ үйлдлээ зогсоохгүй гэнэ. Дэн Америкийн хотуудаар 30 хоног аялаж, зургаа наахаар төлөвлөж байна. Гэвч зарим хүн түүнийг галзуу солиотой хүн гэж үзэн болзохоос айдаг гэнэ.