
Британийн агаарын тээврийн компаниуд Эбола вирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор энэ сарыг дуустал Либери, Сьерра Леон руу онгоц нисгэхээ зогсоожээ. Өнгөрсөн хоёрдугаар сард анх Гвиней улсад халдварласан Эбола вирусаар Баруун Африкт 800 гаруй хүн нас барсан байна. Халдварын голомт хөрш зэргэлдээ улсууд руу хурдацтай тархаж байгаа ажээ. Тиймээс улс орнууд ард иргэдээ хамгаалах аргуудыг хэрэгжүүлж эхэллээ. БНХАУ халдварын бүс нутгаас ирж буй жуулчдын эд зүйлсийг ариутгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)