
Кабул хотын ойролцоох Британийн цэргийн академид АНУ-ын генерал Жин Грин Афган цэргийн халдлагад өртөж амиа алдсаныг Пентагон баталлаа. Афганистанд цэргийн ажиллагаа эхлүүлсэнээс хойш анх удаа АНУ-ын цэргийн дээд албан тушаалтан амиа алдсан нь энэ юм. Дээрх халдлагын улмаас Британи, Америк, Герман, Афганы 15 цэрэг шархадсан байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар цэргүүд рүү гал нээсэн Афган цэрэг өөрийгөө буудаж хороожээ. Тэрээр гурван жилийн өмнө Афганы армид элссэн шинэ хүн байжээ. Пентагон үүнийг “маш ноцтой заналхийлэл” гэж тодорхойлжээ. BBC агентлагийн мэдээлсэнээр дээрх халдлагын улмаас НАТО Афганы зэвсэгт хүчнийг сургах эсэх нь эргэлзээтэй болсон байна. Афганаас барууны орнууд цэргээ татаж байгаа билээ. АНУ-ын цэргүүд 2016 оны сүүл хүртэл Афганд алба хаах бөгөөд энэ онд ердөө 10 мянган цэргээ үлдээх юм.
Сэтгэгдэл (1)