
29 настай Сью Цин хэмээх ажилгүй хүүгээ засч авахын тулд эцэг, эх нь шүүхэд ханджээ. Ажил хийх туйлын дургүй хүү нь биеийн амрыг харж, эцэг эхийнхээ дэргэд амьдарч байна. Хүүхэд байхаасаа л сургуулиа орхисон Сью Цин бүтэн өдөржингөө унтаж, хэвтэж, интернэт хэсдэг бөгөөд ердөө гурван сар ажиллаад уйдаад больжээ. Удалгүй тэрээр интернэтээр өөртэйгөө адилхан ажилгүй эмэгтэйтэй танилцаж, гэртээ дагуулан ирсэн гэнэ. Эцэг, эх хоёр нь тэр бүсгүйг гэрийн ажил хийж тусална гэж найдсан ч талаар өнгөрөв. Ингээд аргаа барсан тэд хүүгээрээ хүчээр ажил хийлгүүлэхийн тулд шүүхэд хандсан байна. Гэвч шүүх энэ заргыг огт хэрэгсээгүй учир дахин хандаад байгаа ажээ. Энэ түүхийг Хятадын интернэт хэрэглэгчид нэг хүүхдийн бодлогыг удаан хугацаанд хэрэгжүүлж ирсэний шууд үр дагавар хэмээн шүүмжлэв. Энэ нь Хятад хүүхдүүд эрх дураараа өсч, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж буйн илэрхийлэл гэнэ. Харин зарим хүн үүнийг өнөөгийн Хятадын боловсролын системийн алдаа гэж дүгнэжээ.
Сэтгэгдэл (2)