
Германы хөдөлмөрийн сайд Гунтрам Шнайдер стрессийн эсрэг хуулийн төсөл боловсруулж буйгаа мэдэгдлээ. Энэ хуульд дээд албан тушаалтан ажилтнуудтайгаа ажлын бус цагаар харилцахгүй байхыг зохицуулж өгөх гэнэ. Мөн ажилтны дээд албан тушаалтантайгаа харилцах цагийг хязгаарлаж өгөх юм. Германы хамгийн том үйлдвэрчний эвлэлүүдийн нэг болох Вердигийн төлөөлөгч Жан Журзык ажлын бус цагаар э-мейлээр харилцах цагийг зохицуулах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Шнайдер сайдын хэлсэнээр хөдөлмөр эрхлэгчид ухаалаг гар утсаараа дамжуулан байнга ажилтайгаа холбогдож байгаа учир стрессдэх болсон ажээ. Германд хөдөлмөр эрхэлж буй 2,7 сая иргэн оюуны ядаргаа, стрессээс болж өвчин тусах нь 1994 оноос хойш огцом нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс эвслийн Засгийн газар иргэдийнхээ хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бий болгоход анхаарах болжээ.