Катарын Доха хотоос хөөрсөн 239 зорчигч, 13 багийн гишүүнтэй онгоцонд тэсрэх төхөөрөмж авч явсан сэжигтнийг саатуулжээ. Нислэг үйлдэж байх хооронд хяналтын төхөөрөмж дээр тэсрэх бодис байж болзошгүй зүйл илрүүлсэн байна. Ингээд онгоцыг Британийн Манчестер нисэх онгоцны буудалд газардсаны дараа хамгаалалтын ажилтнууд 47 настай сэжигтнийг баривчилжээ. Хэргийн улмаас нисэх онгоцны буудлыг түр хааж, бусад нислэгүүдийг 25 минутаар хойшлуулсан ажээ. Сэжигтнийг цагдаагийн газар шалгаж байна.





























































