Германы Гармиш-Партенкирхен хотод хурууны барилдааны аварга шалгаруулах 55 дахь удаагийн тэмцээн болжээ. Уг тэмцээнд оролцогч эрчүүд нүүр нүүрээ харалцан ширээний ард суугаад хуруундаа оосор уях ёстой. Ингээд дохио өгмөгц бүх хүчээрээ түлхэх ёстой бөгөөд ширээн дээрээс хамгийн түрүүнд унасан нь хожигдоно. Германы уламжлалт энэхүү тэмцээнд тамирчид жин, насаараа ангилагдан өрсөлддөг байна.






Сэтгэгдэл (1)