
Оросын гэмт хэрэгтнүүд 1,2 тэрбум интернэт хэрэглэгчийн нууц үг, бүртгэлийн мэдээллийг хулгайлсан болохыг “Hold Security” фирм онцолжээ. Гэхдээ нууцыг задруулахгүй байх үүднээс ямар интернэт сайтууд хэрэглэгчийн мэдээллээ алдсан болохыг дэлгээгүй байна. Тус фирмийг үндэслэгч Алекс Холдены хэлсэнээр 420 мянган сайтаас хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан байгаа гэнэ. Гэмт хэрэгтнүүд э-мейл үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагууд руу халдах нь цөөн аж. Тэд хэрэглэгчдийн санхүүгийн мэдээллийг олж авахын тулд ийм алхам хийдэг нь мэдээж юм.