
Их Британид 10000 гаруй хувийн мөрдөх товчоо үйл ажиллагаагаа явуулж байдаг ажээ. Хэдийгээр ийм төрлийн ажлыг хүмүүс тэр бүр мэддэггүй боловч хувийн мөрдөх товчоонууд сүүлийн үед улам олшрох болжээ. Түүгээр ч барахгүй ийм товчоонуудын ажил нууц байхаа больж, гудамжинд ил гарч иржээ. Оливия хэдийгээр дөнгөж 21 настай боловч Вансер Стэйшн гэдэг хувийн мөрдлөгийн пүүст 12 сар ажиллаад амжжээ. Их Британид тун олон хүн хамгийн үл ялих зүйлд хүртэл, тухайлбал хог хаяж байгаа хүмүүсийг илрүүлэхийн тулд мөрдлөгийг ашиглах болсон гэнэ. Харин Хувийн мөрдөгчдийн хувьд хуулийн ийм хязгаарлалт огт хамаагүй юм. Саяхан «Биг Бразерс Воч» гэдэг Төрийн Бус Байгууллага хувийн мөрдөгчдийг ашиглан иргэдийн араас тагнуул тавьж байсан улс төрчдийн нэрсийг зарласан байна. Ийм учраас саяхнаас хувийн мөрдөгчөөр ажилладаг хүмүүст тусгай лиценз олгох талаар яриа болжээ. Гэхдээ нууцаар сонсох төхөөрөмж, ажиглах камер зэрэг нь хямд үнээр дэлгүүрт зарагдаж байхад хүн болгон хувийн мөрдөгч болж чадна. Их Британид хувийн мөрдлөгийн тухай хууль гараагүй цагт хүн болгон таныг нууцаар тагнаж чагнах боломжтой байх юм.