Камбожийн хоёр удирдагчийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Пол Потын төлөөлөгч асан Нуон Чи, Маогийн дэглэмийн үед улсын удирдагч байсан Киу Самфан нарт ийм шийтгэл оноосон байна. 1975-1979 онд газар тариалангийн нийгмийг цогцлоохоор Khmer Rouge-ийн дэглэм оршин тогтнож байхад 2 сая гаруй хүн хэт олон цагаар ажиллаж, өлсгөлөнд нэрвэгдэж, дайснууддаа цаазлагдах зэргээр тамлагдан зовж байсан ажээ. Хүмүүсийг хүчээр ажил хийлгэдэг байсан учир хот тэр чигтээ хүнгүй болдог байсан гэнэ. Эдийн засгийн тэсрэлтийн үед хүнд хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн дийлэнх нь өлсгөлөнгөөр нас баржээ. Харгис дэглэм үйлчилсэн дөрвөн жилийн хугацаанд удирдагч Khmer Rouge оюун санааны лидерүүдийг дайснаа гэж үзэн хөнөөсөн юм.


