
Баруун Африкт аюулын харанга дэлдэж буй Эбола вирусын халдварыг зогсоохоор Либерит онц байдал зарлаж, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд хөл хорио тогтоожээ. Либерийн ерөнхийлөгч Эллен Жонсон-Сирлеф Эбола вирус үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлж буйг онцолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэнээр 932 хүн уг вирусаар халдварлаж нас барсан бөгөөд Баруун Африкт туршилтын эм, тариаг нийлүүлэх шаардлагатай болжээ. Тэр дундаа Либери улсад сүүлийн нэг долоо хоногийн дотор 27-45 хүн нас барж, нөхцөл байдал дордсоор байна. Эбола вирусын тархалтыг түүхэн дэхь хамгийн хүнд хэлбэр гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Энэхүү тахалтай тэмцэх ажилд зориулан Африкийн хөгжлийн банк 50 сая доллар, Дэлхийн банк 200 сая доллар гаргах болсон юм. Одоогоор вирусыг эдгээх төгс арга олдоогүй байна.