Украины Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ, Европын холбооны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг тасралтгүй авсаар байгаа билээ. Үүний хариуд Владимир Путин дээрх орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, түүхий эд импортлохыг нэг жилийн хугацаатайгаар хоригложээ. Улсынхаа дотоод аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авч буй нь энэ юм. Мөн дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, үнийн өсөлтөөс хамгаалах арга ажээ. Дээрх хуулийг нэн яаралтай амьдралд хэрэгжүүлж, хориглосон бүтээгдэхүүний жагсаалтыг гаргахаар болсон байна.

