
Иракийн баруун хойд хэсэгт орших Синжар ууланд 30 мянган иргэн хоргодож байгаагийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд ажээ. Хэрэв тэд ямар нэгэн хөдөлгөөн хийвэл Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн дайчдын гарт амь үрэгдэх юм. Гэхдээ ууландаа байсаар байвал усгүй хатаж үхэх аюултай болжээ. Гардиан сонины мэдээлсэнээр 47 хүн цангаж нас барсан байна. Багдадын эрх баригчид тэдгээр хүмүүст нисдэг тэргээр ус зөөвөрлөн өгч байгаа ч хүрэлцээ бага юм. Сүүлийн нэг долоо хоногийн дотор хэт даврагчид 540 Язидис үндэстнийг харгислан хороосон байна. Хэт даврагчид хойд хэсгийн Синжар, Дохук, Ирбил хотуудад хяналтаа тогтоосон учир 130 мянган хүн орон гэрээ орхин зугтжээ. Ийм олон хүн дүрвэсэн үзэгдэл сүүлийн хэдэн арван жилд гараагүй юм. Лалын дайчид Иракийн армийн зэвсгүүдийг тонон тээрэмдэж, газрын тосны таван орд газрыг бүслээд байна. Тиймээс Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн заналхийлэл нь Ирак, Сирид бус бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж буйг НҮБ-аас мэдэгдлээ.


Сэтгэгдэл (1)