АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ирак, Левантын лалын улс бүлэглэлд газрын тосны таван том ордоо алдаад буй Ирак руу агаараар довтлохыг зөвшөөрсөнөө мэдэгдлээ. “Бид өөрсдийн хүмүүсээ хамгаалахын тулд шаардлагатай тохиолдолд юу ч хийнэ. Бид аюулд орсон энэ үед холбоотнуудаа дэмжинэ” хэмээн Обама онцолсон байна. Ийм шийдвэр гаргах болсон нь хэт даврагчдаас айж ууланд бүгж буй 30 мянган иргэнийг хамгаалах гэнэ. Язиди үндэсний цөөнхүүдийг Исламын бүлэглэлийн дайчид үндсээр нь устгах буюу геноцид үйлдэх нөхцөл бүрдээд байгаа тул АНУ ийм арга хэмжээ авахад хүрчээ.НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уг болзошгүй аюулыг “хүмүүнлэгийн эсрэг гамшиг” гэж нэрлээд тэдний хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлээд байсан юм.






















































Сэтгэгдэл (4)