
НҮБ-ын зургаан ажилтан Өмнөд Суданд амиа алдсаны дараа 220 энхийг сахиулагч, тусламжийн ажилтнуудаа эргүүлэн татжээ. Өмнөд Суданы сөргөлдөгч талууд энхийн хэлэлцээрээ зөрчиж, харилцан гал нээж байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн буруушаасан байна. “Суданы ард иргэд удирдагчдынхаа утга учиргүй зөрчилдөөний аймшигт төлөөсийг төлж байна” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ярьжээ. Тус улсад Засгийн газрын цэргүүд болон босогчид овог аймгаараа хуваагдан тэмцэлдсэний уршгаар хэдэн мянган хүн амиа алдаж, 1,5 сая хүн эх нутгаа орхин дүрвэжээ.