62 жил хамтдаа амьдарсан хосуудыг үхэл хүртэл салгаж чадсангүй. АНУ-ын Калифорни мужийн иргэн Дон Симпсон, Максин Симпсон нар амьдралын сүүлчийн мөчийг нэг орон дээр хэвтэж, гар гараа барилцаж өнгөрүүлсөн бөгөөд дөрвөн цагийн зайтай амьсгал хураасан байна. 90 настай Дон, 87 настай Максин нар 1952 онд боулинг тоглож байгаад танилцаж, тухайн жилдээ гэр бүл болжээ. Доныг АНУ-ын армид инженерээр ажиллаж байх үед хосууд Германд амьдарч, өнчин хүүхэд асрах төвөөс 18 сартай хүүг өргөж авсан байна. Хожим нь тэд Калифорни муждаа эргэн ирж, суурьшжээ. Хосууд нэг хүү, таван ачтай юм.






Сэтгэгдэл (2)