Ирак, Левантын лалын улс бүлэглэлийн хэт даврагчид 500 орчим Язидис үндэстнийг харгислан хороож, заримыг нь амьдаар нь шатаасан гэж гэрчүүд мэдээлэв. Тэдний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд цөөнгүй байгаа ажээ. Мөн 300 гаруй эмэгтэйг хулгайлан авч явж боолоо болгосон гэсэн мэдээлэл байна. Исламын шашны суннит урсгалыг шүтдэг Язидис үндэстнүүд Кожа, Хатимияа, Кобаши тосгодод суурьшин амьдардаг. Эзлэн түрэмгийллийн улмаас 130 мянган Иракчууд орон гэрээсээ дүрвэсний дийлэнх нь Язидисчууд байна. Иракийн хойд хэсэгт орших Синжар ууланд 40 мянган Язидисчууд хоргодон амьдарч байгааг НҮБ-аас мэдээлэв.








Сэтгэгдэл (1)