
Ираны Тегеран хотын Мехрабад нисэх буудлын ойролцоо иргэний агаарын тээврийн онгоц осолдож, нийт 48 зорчигчийн 39 нь нас баржээ. Зорчигчдын дунд хоёр нярай, 12-оос доош насны гурван хүүхэд байжээ. Иран-140 Сепахан онгоц нисэх буудлаас хөөрсөний дараахан осолдсон байна. Осол болохоос дөрвөн минутын өмнө техникийн саатал гарлаа гэсэн дохио өгчээ. Нисэгч бүх хүчээ дайчилсан боловч нисэх буудалд буцаж очиж чадаагүй байна. Онгоцны хөдөлгүүр гэнэт унтармагц хяналтын компьютер дээр алдаа зааж байсан аж. Ослын газраас 500 метрийн зайтай Аслани зах байрладаг. Хэрэв онгоц захын хажууд унасан бол илүү олон хүний аминд хүрэх эрсдэлтэй байжээ.

