Туркийн 52,5 сая гаруй иргэн наймдугаар сарын 10-нд гурван нэр дэвшигчээс ерөнхийлөгчөө сонгож эхэлжээ.
Өнөөгийн сонгууль нь Туркийн түүхэн дэх анхны шууд сонгууль болж байна. Өмнө нь 1923 онд бүгд найрамдах улс тунхаглагдсанаас хойш өнөөг хүртэл ерөнхийлөгчийг парламент сонгодог байлаа.
Анхны шууд сонгуульд эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын (ШХН) тэргүүн өнөөгийн ерөнхий сайд Тайип Эрдоган, сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Исламын конфренци байгууллагын тэргүүн асан Экмеледдин Ихсаноглу, Курдын талын Ард түмний ардчиллын намын дарга нарын нэг Селяхаттин Демирташ нарын гурван нэр дэвшигч өрсөлдөв. Сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулгаар 50 гаруй хувийн саналыг авсан Эрдагон өрсөлдөөнд тэргүүлж дараа нь Ихсаноглу 34 хувийн дэмжлэгтэй байна. Эрдоган ийнхүү ялалт байгуулж буй нь сонгуулийн сурталчилгааг сайн хийсэнтэй холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ. Түүний өрсөлдөгчид хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг боомилж байгааг шүүмжилдэг.

Сэтгэгдэл (1)