
Хятадын эрх баригчид терроризмын эсрэг мэдээлэл түгээж, олон нийтийг ухуулах 100 мянган сайн дурынхныг цуглуулахаар иргэний байгууллагуудад хандаж эхэлжээ. Нийгмийг аюулаас хамгаалах товчооны дарга Фу Женхуа цэвэрлэгч, хамгаалагч, ачигч хүмүүсийг бүртгэж авна гэж мэдэгдлээ. Бээжингийн цагдаа нар сэжигтэй байршлуудын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 40 мянган юань санал болгоод байгаа. Зарим мужуудад шагналын сан өндөр байгаа юм. Тухайлбал Юнань мужид 200 мянган юань, Өвөр Монголд 500 мянган юань өгнө гэдгээ зарлажээ. Гэхдээ террористууд мэдээлэл өгсөн хүнийг хөнөөх магадлалтай учир гэрчийг яаж хамгаалах нь маргаантай байна. Тиймээс мөнгөнөөс илүү амиа хамгаалах хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байгаа ажээ.
Сэтгэгдэл (2)