
84 настай Жэймс Бомар Талбот нь амьтанд туйлын хайртай нэгэн бөгөөд 160 мянган доллар буюу бүх хөрөнгөө тэнэмэл муурнуудад хандивлажээ. Жэймс “Metro” хэмээх амьтан хамгаалах төвийг байгуулж, тэнэмэл муурнуудыг өсгөх юм. Одоогоор тус төвд 15 муур байгаа бөгөөд долоо хоног бүр энэ тоо өссөөр байгаа ажээ. Түүний хайртай муур Китти нь амьдралынх нь утга учир гэнэ. Тэр өдөр бүр мууртайгаа ярилцаж, хамт зургаа авахуулдаг юм.