Хятадын Хунань мужийн оршин суугч 13 настай Хи Цин Жиао бол энэ дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэг юм. Энэ бяцхан охин саа өвчтэй найзыгаа өдөр бүр нуруундаа үүрч, сургуульд нь хүргэж өгсөөр гурван жил өнгөрчээ. Зургаан километрийн урт замыг өдөр бүр туулдаг тэрээр Хятадын интернэт хэрэглэгчдийн хайрыг татаж байна. Түүний найз Юн Хуйд орон нутгийн захиргаанаас тэргэнцэр бэлэглэжээ. Гэсэн ч Хи Цин Жиао охин өглөө бүр 06 цагт босч, найзыгаа аваад сургуульдаа явдаг байна.






Сэтгэгдэл (5)