
Чили хүүхдүүдийн 71 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зовж байгааг Юнисеф мэдээлэв. Судалгаагаар хүүхдүүдийн 51,5 хувь нь зодуулдаг гэсэн харамсалтай дүн гарчээ. Тэдний 19,5 хувь нь сэтгэл зүйн дарамтанд амьдардаг ажээ. Чилийн сенатч Гаидо Жерарди “Харгис эцэг, эхтэй хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэл үйлдэх болно. Чилид хүүхдэд чиглэгдсэн оновчтой бодлого шаардлагатай байна” хэмээн ярьжээ. Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр оршдог учраас нийгмийн амьдралд улам ноцтой аюул учруулж байна.