Нигерийн ерөнхийлөгч Гудлак Жонатан онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр Эбола вирусын халдварыг зогсооход 1,9 тэрбум наира буюу 11,6 сая доллар хандивлана гэв. Вирусын халдвар хурдацтай тархаж байгаа учир үндэсний баяраа хойшлуулан тэмдэглэхээр болсон байна. Баруун Африкт харанга дэлдэж буй Эбола вирусын халдвараар 900 гаруй хүн өвчлөөд байгаа бөгөөд эмчлэх төгс аргыг өнөөг хүртэл бодож олоогүй. Вирусыг устгах вакциныг хүн дээр амжилттай туршиж буй гэсэн мэдээлэл байна.