Босогчдод эзлэгдсэн Луханск хот руу Улаан Загалмай нийгэмлэгийн тусламжийн ажилтнуудыг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Тэндхийн оршин суугчид эмнэлгийн тусламжаас таслагдаж, гэрэл цахилгаан, усгүй болоод байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Донецк, Луханскт өрнөж буй салан тусгаарлагчдын бослогыг дарахаар Украины шинэ Засгийн газар цэрэг илгээснээс хойш 1500 хүн хорвоог орхижээ. Тулааны үеэр хэдэн мянган хүн Орос руу дүрвэсэн юм.







