
Исламын шашны хэт даврагчдын дайралтаас айсан Язидис үндэстнүүд Синжар уулан бүгж байгаа билээ. Хэдэн өдрийн турш хоол ундгүй ууланд амьдарч буй эдгээр хүмүүсийг аврахаар Иракийн Засгийн газар нисдэг тэрэг илгээсээр байна. Тусламж хүргэхээр ирсэн онгоц, нисдэг тэргэнд суухаар дайрах хүмүүс тун өрөвдөлтэй харагдах ажээ. Энд жинхэнэ хүмүүнлэгийн гамшиг нүүрлэж байна. Ойролцоогоор 40 мянган хүн хаашаа ч явж чадахгүй ууланд бүгж байгаа гэсэн мэдээллийг олон улсын байгууллагууд өгөв. Хөрш зэргэлдээ Сири улсын Курд үндэстний босогчид долоо хоногийн дотор 20 мянга орчим хүнийг аварсан гэсэн мэдээлэл байгаа ч үлдсэн хүмүүс нь занганд байсаар байна. Хэт даврагчид 500 Язидис үндэстнийг харгислан хороож, амьдаар нь шатаасан гэж Ирак дахь хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)