
Израйль-Палестины Хамас
бүлэглэлийн хоорондох тулаан хэдэн долоо хоногийн турш үргэлжилж, Газын
зурвасыг хайр найргүй бөмбөгдсөөр байгаа билээ. НҮБ-ын тооцооллоор пуужингийн
довтолгооны улмаас 10 мянган байшин барилга эвдэрч сүйдэн 65 мянган хүн орон
гэргүй болжээ. Хиймэл дагуулаар авсан зураг Газын зурвасыг хэрхэн сүйрүүлсэнийг
гэрчилнэ.
Палестины ерөнхий сайдын орлогч
Мохаммед Мустафа Газыг дахин бүтээн байгуулахад хамгийн багадаа 6 тэрбум доллар
шаардлагатай хэмээн Ройтерс агентлагт ярьжээ. Донор орнууд ирэх сард хуралдаж,
Газад туслах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцэх юм. Газад
таван жилийн дотор гурав дахь удаагаа дайн дэгдэж байгаа бөгөөд бүтээн
байгуулалтын ажил амаргүй байсаар иржээ. 2008-2009 оны дайны дараа Саудын Араб,
АНУ-ын тусламжаар бүтээн байгуулалт эхэлсэн ч дорвитой өөрчлөгдөөгүй ажээ. Дайнд
нэрвэгдсэн Газыг шинэ хот болгоход 20 жилийн хугацаа шаардлагатай гэж
мэргэжилтнүүд таамаглаж байна.