Өмнөд Солонгосын бэйсболлын үндэсний шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдээ роботоор орлуулжээ. ‘Fanbots’ хэмээх роботууд нь тэмцээний уур амьсгалыг сайжруулах зорилготой юм байна. Эдгээр роботуудын сэтгэл хөдлөл хүнээс илүү бөгөөд цэнгэлдэхийг хөөр хөгжөөнөөр дүүргэх гэнэ. Хамгийн гол нь тэмцээний үеэр уурлаж бухимдах, ундаагаа шидэх зэргээр түрэмгий үйлдэл гаргахгүй гэдгээрээ давуу хэмээн зохион бүтээгчид ярьж байна. Сонирхолтой нь 2008 оны Бээжингийн олимпийн алтан медальт Өмнөд Солонгосын багийнханы “Hanwha Eagles” клубын тоглолтыг тийм ч олон хүн үзэж сонирхдоггүй ажээ.

