Нэрт жүжигчин Робин Уилльямс 63 насандаа амиа хорложээ. Тэрээр хамгийн сүүлийн удаа буюу долдугаар сарын 31-ний өдөр охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ хүргэн жиргэсэн байна. Робин “Хатагтай Зелда Рэй Уилльмс танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи минь зуун жилийн дөрөвний нэгийг ардаа орхисон ч (түүний охин 25-тай) үргэлж миний бяцхан охин байх болно. Хайртай шүү” гэж бичээд хамт авахуулсан хар цагаан зургаа оруулжээ.




Сэтгэгдэл (1)